Шууд Chart

“Уйгаржин монгол бичиг” каллиграфын үзэсгэлэн гарчээ

2014-12-01 10:42:49

Бүгд Найрамдах Чех улсын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант О.Срба болон дорно дахины орнуудын бичиг бие даан сурагч, уран бүтээлч Ф.Карахович нарын "Уйгаржин монгол бичиг"-ийн каллиграф буюу таталбар бичгийн үзэсгэлэнгийн нээлт Брно хотод болжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд яамны төлөөлөл, Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутан, судлаачид болон Чех, Словак иргэд өргөнөөр оролцсон байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн хүрээнд Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант О.Срба монголчуудын соёл, бичгийн тухай лекц уншиж танилцуулахын сацуу БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орон болон Шинжан-Уйгарын Өөртөө Засах Оронд оршин суугаа монголчуудын ахуй амьдрал, шашны зан үйл, өнгө төрхийг харуулсан сургалт зохиожээ.

Нээлтийн ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт О.Срба болон Ф.Карахович нарт Монголын соёл, ахуй, зан заншлыг Чехийн олон нийтэд таниулах Монгол, Чехийн олон талт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх эрхэм үйлсэд оруулж байгаа хувь нэмэрт нь Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ.

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны талархлын бичиг болон билэг дурсгалын зүйл гардуулж энэхүү нээлтэд хүрэлцэн ирсэн олон нийтэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, уламжлалын талаар товч мэдээлэл хийж сонирхсон зарим асуултанд хариулсан байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Уйгаржин монгол бичиг” каллиграфын үзэсгэлэн гарчээ  
Үзсэн: 1719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй