Шууд Chart

"Эмэгтэйчүүдийн супер лиг"-ийн анхны тоглолт өнөө орой болно

2014-12-01 11:06:03

Монголын сагсан  бөмбөгийн эмэгтэйчүүдийн анхны бөгөөд 2014-15 оны шинэ улирлын "Үндэсний супер лиг" эхэлж байна. Эмэгтэйчүүдийн дээд лигт "Дорноговь Таван Дохио", "Баянгол Фалконс", "ШУТИС Шаркс", "Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургууль", "СБЛ", "Мон-Алтиус БТДС" зэргийн зургаан баг өрсөлдөхөөр боллоо.


Эмэгтэйчүүдийн супер лигийн нээлтийн ажиллагаа болон нээлтийн тоглолт өнөөдөр 17:00 цагт Спортын төв ордонд эхлэх юм. Эмэгтэйчүүдийн дээд лигийг нээж "Дорноговь Таван Дохио" -vs- "Баянгол Фалконс" багууд мөн өнөө орой тоглоно. Сүүлийн үед манай эмэгтэй сагсчдын ур чадвар хурдацтай өсч байгаа бөгөөд Инчёны Азийн наадам болон Азийн элсний наадамд өрсөлдсөн үр дүнгээс харагдаж байгаа билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Эмэгтэйчүүдийн супер лиг"-ийн анхны тоглолт өнөө орой болно  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй