Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1401 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг холбогдох нэгжүүд шалгасан байна. Улмаар 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэн зохих хууль тогтоомжийг мөрдүүлжээ. Тухайлбал, зөвхөн нийслэлд золгүй байдлаар зугаан хүн нас барсан талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэв. Мөн булаах гэмт хэрэг хоёр, хулгайлах гэмт хэрэг ес, танхайрах гэмт хэрэг ес, залилангийн гэмт хэрэг хоёр, зам тээврийн хэрэг долоо үйлдэгдсэн байна. Тээврийн осол 25 гарч, долоон хүн гэмтэж бэртжээ.
Өнгөрсөн шөнө цагдаад 1401 иргэн ханджээ | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.