Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр үзэгчдэд “Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжиг толилуулахаар бэлтгэж байгаа юм.
Энэхүү жүжгийн найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Б.Тэлмэнпүрэв, Э.Мөнхдалай, Б.Хэрлэн нар тогложээ.
Уг жүжигт эмэгтэйчүүдэд тулгардаг олон саад бэрхшээл болон нийгмийн тодорхой хувийг эзэлдэг биеэ үнэлэгч хүүхнүүдийн бодит амьдралыг хөндөх юм байна. Биеэ үнэлэгч ч гэсэн хүн гэдгийг бусдад ойлгуулж, охид, бүсгүйчүүдийг буруу замаар орохоос сэрэмжлүүлэх ач холбогдолтой ажээ.
Жүжиг Тусгаар тогтнолын ордны их танхимд өнөөдөр, маргааш хоёр өдөр 19.00 цагт тоглоно.
“Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжиг өнөөдөр тавигдана | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.