Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 11 дүгээр сарын 23-ны өглөө “Хаан жимс” амралтын газарт мотоциклийн осолд орсон. Ослын улмаас түүний эгэм хоёр хугарсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Түүнд эмчилгээ хийсэн эмч нар БНСУ-д эмчлүүлэх зөвлөгөө өгснөөр маргааш нь яаравчлан ниссэн юм. Зарим мэдээллийн хэрэгслээр түүний бие маш хүнд байгаа гэх мэдээлэл тархсан нь дэмжигчдийнх нь санааг зовоож байсан юм. Тэгвэл хэсэг чимээгүй байсан Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дэмжигчидтэйгээ мэндчилжээ. Тэрбээр "Баярлалаа та бүхэнд. Эмчилгээгээ хийлгээд бие сайжирч байна. Удахгүй очно" хэмээн жиргэлээ.
Н.Алтанхуяг: Баярлалаа та бүхэнд | ||
Үзсэн: 1857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.