Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж “Аялгуу эгшиглэсэн мөрүүд” нэртэй шинэ CD-гээ гаргажээ. Түүний уг CD-нд “Босоо хийморьтой эр хүн”, “Айсуй зээрд”, "Сувилагч бүсгүй”, "Босоо халтар”,”Таван элс”, “Ажнай”, “Сэтгэлийн чамдаа” зэрэг 15 дуу нь багтжээ.
Г.Пүрэвдорж нь 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж, Нутгийн уул, Аяны цэнхэр майхан, Эмчийн өчил, Итгэл хүлээсэн хүмүүс, Цаг цагийн салхи, Ижий манхан өгүүллэгийн түүвэр хэвлүүлж, их дээд сургуулийн сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл 28, нийтэд зориулан хялбаршуулан бүтээл 250 гаруйг бичиж нийтлүүлсэн байна.
Монгол Улсын Соёлын, Эрүүлийг хамгаалахын, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Олон улсын сэтгүүлч, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналыг “Шилдэг өгүүллэгүүд”-ээрээ хүртжээ. Одоогоор яруу найрагч Г.Пүрэвдорж нь “Бигэр шимт” элс өөрний сувиллын эмч, Глобал удирдагч дээд сургуульд дэд профессор, багш, Монгоын сэтгүүлчдийн эвлэлийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж. Түүний шүлгээр хийсэн дуунуудыг дуучин Л.Болдбаатар, Б.Мөнхбаяр, Б.Хангал,А.Хосбаяр, А.Оросоо, С.Ганзориг нар амилуулж, сонсогч түмэнд хүргэжээ.
“Аялгуу эгшиглэсэн мөрүүд” шинэ CD-гээ гаргажээ | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.