Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд урлагийн их наадмыг өнгөрсөн жилээс эхлэн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна.
Энэхүү наадам нь сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулж, тэдний авьяас билгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн наадамд дүүргийн дөчин таван сургууль, цэцэрлэг оролцож байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын нэгнээс гуравны өдрүүдэд шалгаруулалт явагдаж шилдгүүдээ тодруулах юм. Шилдгээр тодорсон авьяастнуудын гала тоглолт арванхоёрдугаар сарын тавны өдөр Соёлын төв өргөөнд болно.
Дашрамд сонирхуулахад урлагийн их наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, МУ-ын төрийн шагналт Б.Мөнхболд, бүжгийн багш МУГЖ Г.Цэрэннадмид, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн, хөгжмийн багш, МУСТА Ж.Оюун, Хөгжмийн зохиолч, ХБК-ийн багш Х.Мөнх-Ертөнц нар ажиллаж байна.
Их наадамд оролцогчид урлагийн зургаан төрлөөр өрсөлдөж, шүүгчид тоглолтын найруулга, зохион байгуулалт, хувцаслалт, тайзны хэрэглэл, тайзны соёл, дэг журам, цаг ашиглалт, тоглолтонд багш, эцэг эх, сурагчдын оролцоог сайтар хангасан байдал зэрэг шалгууруудыг үндэслэн шилдгүүдийг тодруулна.
“Бидний авьяас-2014” урлагийн их наадам эхэллээ | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.