Шууд Chart

Махны үнэ 3.3 хувиар буурчээ

2014-12-01 14:02:53

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан мэдээллээр өнгөрсөн долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7425 төгрөгийн үнэтэй байжээ. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 85 төгрөгөөр, үхрийн цул мах 315 төгрөгөөр тус тус буурсан дүнтэй байна. Өнөөдрийн байдлаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 145 төгрөгөөр, хонины цул мах 60 төгрөгөөр буурч, хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Махны үнэ 3.3 хувиар буурчээ  
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй