“Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарын хүү бусдын гарт хөнөөгдсөн хэрэг өнгөрсөн шөнө гарлаа. Талийгаач 17 настай байсан аж. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач найзынхаа гарт амь үрэгдсэн гэнэ. Сэжигтэн этгээд мөн 17 настай бөгөөд тэд хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрчээ. Авилгын хэргээр цагдан хоригдож, 2012 оны УИХ-ын сонгуулийн дараахан суллагдсан ноён Ц.Анандбазар одоогоор эх орондоо байхгүй байгаа юм. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хараахан боломжгүй байгаа талаар албаныхан хэллээ.
Ц.Анандбазарын хүү бусдын гарт хөнөөгджээ | ||
Үзсэн: 6217 | Mongolian National Broadcaster |