Шууд Chart

Нийт 1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ

2014-12-01 15:53:00

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 177.621.0 ширхэг хувьцаа арилжигдаж, 1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 35.685.0 ширхэг хувьцаа арилжигдаж 21.8 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Харин “Б” самбарт таван компанийн нийт 3.940.0 ширхэг хувьцааг 2 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн багцын арилжаагаар нэг компанийн нийт 137.996.00 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 994.3 сая гүйлгээ хийгдсэн дүн гарчээ. Мөн өдөр ТОП-20 индекс 15,001.91 нэгж буюу 0.55 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Нийт 1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ   
Үзсэн: 2459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.40.xxx [202.70.40.xxx] 2014-12-01 16:35
Энэ манайд үнэт цаасны арилжаа манайд нэг л явахгүй юмаа. Бусад оронд их өөр байх юм.

Бидэнтэй нэгдээрэй