"Тэргэнцэртэй сайхан бүсгүй", "Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу" 2014 наадмыг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр "Бид чадна" нэгдэл, "Бриллиант" эмэгтэйчүүдийн холбоо, "Их Засаг" Их сургууль хамтран зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулалтын хувьд эхний арга хэмжээ болох “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоунд тэргэнцэртэй 15 охид бүсгүйчүүд дизайнеруудын урласан хувцасыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтран үзүүлэх бөгөөд дараагийн арга хэмжээ "Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-н тэмцээнд дээрх 15 охид, эмэгтэйчүүд гоёлын болон үндэсний хувцас өмсөн тайзан дээгүүр явж шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны "Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-н эрхийн төлөө өрсөлдөх юм.
Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу болно | ||
Үзсэн: 1514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.