Галт зэвсгийн тооллого орон даяар 70 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 31-ээс эхэлсэн тооллого дуусахад хоёр хоног үлдсэн. Энэ хугацаанд галт зэвсгээ тоолуулаагүй иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ. Тиймээс галт зэвсэг эзэмшиж буй иргэд харьяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагатай аж. Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй галт зэвсгүүдээ бүртгэж байгаа юм. Түүнчлэн иргэд нуугдмал, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэг байгаа тохиолдолд энэ хугацаанд амиж, гэрчилгээжүүлэх шаардлагатай гэнэ.
Галт зэвсгийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ | ||
Үзсэн: 2045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.