Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-12-02 11:22:06

Өдөр тутмын сонины өглөөний шинэ дугаараас онцлох тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины шинэ дугаараас “Бид хамтдаа сэргийлж чадна”, “Үсэг төөрч, үг ээрсэн ээдрээт цаг”, “Бүгдээрээ бүсээ чангалах жил”, “Бидний дургүй сэдэв: Жорлон” гарчигтай нийтлэлүүд болон “Гоёл-2015"-ын шилдгүүд Италийг зорино” зэрэг мэдээллүүдийг унших боломжтой юм.
 
“Өдрийн сонин” өглөөний шинэ дугаартаа “Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй ч дулаахан амьдрах боломжтой болжээ”, “Эдийн засгийн өөдрөг мэдээнүүд”, “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё”, “12 эмчийн хэрэг Шүүхийн шинжилгээ үндэсний төв хуурамч дүгнэлт гаргадаг гэдгийг батлав уу”, “Эсэргүүцлийн цуглаан улам идэвхжлээ” зэрэг нийтлэлийг гаргажээ. Мөн “Ш.Пүрэвгарьд: Зургаан залуу зааны барилдааныг анх зурагтаар үзээд бөх болохоор шийдсэн” гарчигтай ярицлагыг багтаажээ.
 
“Улс төрийн тойм” сонины шинэ өглөөний дугаараас “Б.Бадмаа: Хөрш орнуудад бүтээгдэхүүнээ экспортлохоор ажиллаж байна” ярилцлага, “Иргэншлээ сольж бичих биш, бүр сольчихсон байх вий”, “МАН-д Н.Номтойбаяраас илүү боловсон хүчин бий байлгүй дээ”, “Замын цагдаа та торгуулийн хуудас шиг харагдах боллоо” зэрэг нийтлэлүүдийг унших боломжтой аж.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаартаа “Хуулийн гажуудал”, “Цахилгааны үнийг нэмэхээр болжээ”, “Тагнуул чагнуур биш нийтлэл”, “П.Даваахүү: Циркийнхээ буянаар юм үзэж, нүд тайлсан болохоор гомдоод байх юм алга ярилцлага”, мэдээллүүдийг нийтэлжээ.
 
“Зууны мэдээ” сонингоос “О.Баасанхүү: МАН засагт орохгүй бол өөрсдөө сүйрлийн ирмэгт ирчихээд байна” ярилцлага болон “Засаг толгойноосоо-2”, “Барьцаан буй Монгол”, “Хятадад үнэгний ан амжилттай өрнөж байна”, “Улсын заан Ч.Самжаадамбын барилдааныг шинжихүй” нийтлэлүүдийг онцлон уншиж болох юм.
 
“Монголын үнэн” сонин “Ч.Сайханбилэг танхимдаа тэргүүн шадар сайдаас гадна нэгээс хоёр яам нэмэх үү”, “Тоглоомонд донтох эхлэлийг эцэг, эхчүүд бий болгодог”, “Монгол үйлдвэрлэсэн гутал Сибирт бренд болжээ”, “Дулма Сунрапова: Монгол хэлээр ярих нь хүнд даваа байлаа” ярилцлагыг нийтэлсэн байна.  
Нийтэлсэн: Д.Мягмардорж

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй