Шууд Chart

Зөвшөөрөлгүй компаниас болж иргэд цахилгаангүй болжээ

2014-12-02 11:31:49

Өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн XXIII, XXVIII хорооны нутаг дэвсгэр, Хужирбулан орчмын оршин суугчдын цахилгаан хангамж зургаан цагийн турш тасалдаж, хэрэглэгчдийн амралтын өдрийн тав тухыг алдуулжээ. Шалтгаан нь дээрх нутаг дэвсгэрийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг цахилгаан дамжуулах кабель шугамыг 13 цаг 10 минутын үед “Нэкст күлер” ХХК нь зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүйцэтгэж байгаад гэмтээснээс үүдсэн байна. “УБЦТС” компанийн Зүүн түгээх төвийн засварын бригад, реле хамгаалалт туршилт тохируулга, тээвэр үйлчилгээний албаны ажилтнууд кабелийг гэмтлийг олж, сэргээхээр шуурхай ажиллаж оройн 18 цагийн орчимд хэвийн болгожээ. Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг доголдуулж, кабель шугамыг гэмтээснээс үүдсэн дутуу түгээсэн эрчим хүч, засварын ажилд зарцуулсан материал, ажлын хүчний зардлыг “Нэкст күлер” ХХК-аас гаргуулахаар эрчим хүчний хяналтын улсын байцаагчид ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Зөвшөөрөлгүй компаниас болж иргэд цахилгаангүй болжээ   
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй