“Скин” энтертайментийн бүтээл "Зүрх зогсохгүй" адал явдалт уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Уг кино нь өнөөдөр Тэнгис театрт 12:30 цагаас, Өргөө кино театрт 18:00 цагаас албан ёсоор нээлтээ хийх юм.
Олон залуу уран бүтээлчдээс гадна хип хоп одод хамтран тоглосон гэдгээрээ онцлог уг кино нь анхны трейллерээ гаргаснаас хойш үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ. Киноны найруулагчаар “Скин” энтертайментийн найруулагч А.Анар ажиллаж, гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны эрэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Чулуунбаяр, “Outlaw” хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.
"Зүрх зогсохгүй" уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 2144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.