Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифыг шинэчилж энэ баасан гарагаас эхлэн мөрдөж эхлэхээр болжээ. Тус газраас эчим хүчний үнийг индексжүүлж байгаа гэнэ. Шинэ тарифаар цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус нэмжээ.
Шинэ тарифыг гадаад болон дотоод зах зээлийн олон нөлөөллийг харьцуулан судалсны үндсэн дээр дундажлан гаргасан гэнэ. Ингэснээр нэг квт цаг тутамд 103.6 төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн тарифаар 113.9 төгрөг төлөх аж. Харин сарын хэрэглээ нь 150 квт цаг хүрдэггүй айл өрхүүд 85.7 төгрөгөөс 94 болсон цахилгааны зардал нь өсөхөөр болжээ. Мөн дулааны эрчим хүчний үнэ 348-400 төгрөг болж нэмэгдсэн бол цахилгааны сарын суурь хураамж 1100 төгрөгөөр нэмэгдэх юм.
Цахилгааны үнэ нэмэгджээ | ||
Үзсэн: 1744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.