Эх орон, ээж аав, элгэн түмнийгээ магтан дуулсан олон гайхалтай бүтээлүүд нь Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ танилцуулж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлсэнээс эхний ээлжинд найман дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болсон тухай мэдээлж байсан.
"Нарлаг диваажин" төслийн хүрээнд найман дууг долоо хоног бүр цувралаар энэ сарын дунд хүртэл “ETV” телевизээр гаргах бөгөөд хамгийн анхны уран бүтээл нь "Нарлаг диваажин" нэртэйгээр та бүхэндээ хүрсэн. Тэгвэл 20 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ түмэн олондоо хүргэсэн хамтлагийн зүгээс уг төслийн хоёр дахь уран бүтээл болох "Яамай даа" нэртэй шинэ дуугаа бэлэн болгожээ.
"Яамай даа" дууг танилцуулж байна | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.