Шууд Chart

Ирэх жил манай улсад олон улсын спортын 14 тэмцээн зохион байгуулна

2014-12-02 13:07:25

Энэ онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол Улсад олон улсын спортын 10 тэмцээн зохион байгуулж, эдгээрт нийт 5472 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцож, улсад 6.7 тэрбум төгрөгийн шууд бус орлого оруулжээ.

Харин ирэх онд эх орондоо олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.
 
Монгол Улсад 2015 онд олон улсын дараах тэмцээнүүдийг зохион байгуулна. Үүнд:
 
1.Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2.“Чингис хаан 2015” Гран-При тэмцээн
3.Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн
4.Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
5.Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
6.Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн
7.Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн
8.Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн
9.Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн
10.Софт теннисний “Mongolian open” тэмцээн
11.Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн
12.“Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт
13.Монгол туургатан бөхийн барилдаан
14.Олон улсын Ахмадын спортын наадам
 
Тэмцээний зохион байгуулалтад нийт нэг тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталж, тайланг IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлд даалгасан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ирэх жил манай улсад олон улсын спортын 14 тэмцээн зохион байгуулна  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй