Шууд Chart

Цоохор ирвэсийг тоолж байна

2014-12-02 15:45:36

Алтайн сүрлэг өндөр уулсынхаа “Хаан” болсон цоохор ирвэсийг тоолох ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулж байгаа юм. Өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч энэхүү амьтан Монголд ойролцоогоор 1000 орчим бий гэсэн багцаалсан судалгаа байдаг ажээ.

Өмнө нь ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа, Монгол Улсын ШУА-ын биологийн хүрээлэн, Монголын Ирвэс төв, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, судлаачидтай хамтран Увс аймгийн цоохор ирвэсийг тоолж бүртгэлжүүлэн хүзүүвч зүүсэн байна. Ингэж хүзүүвч зүүснээр тухайн амьтаны байршил хөдөлгөөнийг судлах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж ажиллах юм.

Тэгвэл энэ удаад Ховд аймгийн Зэрэг, Чандмань, Дарви сумдад харьяалагдах Бумбатхайрхан уулын цоохор ирвэсний тоо толгойг тогтоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас  өнгөрсөн долоон сард 32 ширхэг камер аппарат нутгийн иргэдийн оролцоотой тавьсан байна.
 
Автомат камерны өвлийн зай, карт солих ажилд гурван сумын нутгийн иргэд идэвхтэй оролцож байгаа ажээ. Камерт өртсөн сонирхолтой шинэ зүйл нь далайн түвшнээс дээш 2256 метрийн өндөрт Зэгсний гахай оржээ.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Цоохор ирвэсийг тоолж байна  
Үзсэн: 1752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй