Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сахиусыг хэдхэн хоногийн өмнө танилцуулаад байсан. Францын үндэсний шигшээ багийн өмсгөлийн өнгөтэй нөмрөг, цамц бүхий жижигхэн супер баатар болох "Супер Виктор"-ыг Лион хотын дизайнерууд хийсэн юм.
Энэхүү нэрийг өгөх санал асуулгыг интернэтээр явуулсан бөгөөд "Супер Виктор"-ын төлөө 52 мянган хүн санал өгчээ. Нэрийн жагсаалтад Дриблу, Голикс нэрүүд мөн их санал авч байжээ.
"Супер Виктор" буюу "Евро 2016" АШТ-ний сахиус нь Францын үндэсний шигшээ багийн өмсгөлийн өнгөтэй нөмрөг, цамц бүхий жижигхэн супер баатар юм. Зохион бүтээсэн дизайнерууд хэлэхдээ уг сахиус хүмүүсийг нэгтгэн эвлэлдүүлэх увидастай гэж тодорхойлсон юм.
Европын хөлбөмбөгийн аваргын тэмцээн 2016 оны зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 10-ныг хүртэл Францад явагдана.
"Евро 2016" -ийн сахиусанд "Супер Виктор" нэр өгчээ | ||
Үзсэн: 1890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.