Хоригдож буй хүмүүжигчдэд хөдөлмөр эрхлүүлж цалин олгосноор хөдөлмөрийн дадал чадвар эзэмших, бусдад учруулсан гэм хорын хохирлоо төлж, барагдуулах, нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болох давуу талтай юм. Тэгвэл энэ оны эхний арван сарын байдлаар 4290 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, нийт 1.283.0 сая төгрөгийн цалин бодогдсноос 282,5 сая төгрөгийг гэм хорын төлбөрт нь суутгасан байна. Өөрөөр хэлбэл, үйлдсэн хэргийнхээ хохирлыг хүмүүжигчид хөдөлмөрийнхөө үр шимээр төлөх үзэгдэл ихэсчээ. Тухайлбал, эдгээрээс 2416 хүмүүжигч нь байнгын буюу тогтмол ажлын байраар хангагдан ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.9 хувиар, цалин 0.8 хувиар, өөрийн цалингаас төлбөр барагдуулалт 55.4 хувиар тус тус өссөн дүн гарчээ. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв нь найман төрөл мэргэжлээр хүмүүжигдэд мэргэжил эзэмшүүлж, чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгодог байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрүүгийн хуулийн ялын зорилгыг биелүүлэхдээ ял эдлэгсдийг хөдөлмөрийн дадал чадвартай болгож, ажлын байраар ханган тэдэнд мэргэжил эзэмшүүлэн нийгэмд бэлтгэн гаргах ажлыг чухал зорилтоо болгон ажилладаг аж.
Хөдөлмөрийнхөө үр шимээр 282.5 сая төгрөгийн хохирол барагдуулжээ | ||
Үзсэн: 1657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.