Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Бумбаалай” хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчид гар урлалын бүтээлээс бүрдсэн үзэсгэлэнгээ Баруун-Урт хотод гаргажээ.
Монгол дээл хувцас, оёмол, сүлжмэл, эсгий урлалын бүтээгдэхүүнийг үзэсгэлэндээ тавьжээ. Аймгийн ИТХ-аас зарласан "Эх хүүхдийн эрүүл мэнд-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд үйлэнд уран багш, ажилчид өөрсдийн хийсэн бүтээлээрээ "Гар урлал-хандив 2014" үзэсгэлэн худалдааг сумандаа зохион байгуулж, нийтдээ 5,0 сая орчим төгрөгийн орлого орж, 3.6 сая төгрөгөөр нь хоёр бүлгийн тавилгыг шинэчилсэн байна.
Мөнххааны цэцэрлэгийнхэн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа | ||
Үзсэн: 6482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.