Энэ сарын 2-3 шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1201 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 42 үйлдлийг цагдаагийн холбогдох нэгжүүд шалган, 23 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн нийслэлд золгүй байдлаар гурван хүн барсан харамсалтай тохиолдол гарчээ. Мөн булаах гэмт хэрэг нэг, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 16, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, танхайрах гэмт хэрэг тав гарсан хэв журмын мэдээ байна. Харин зам тээврийн хэрэг 13, осол 24 гарч 13 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ.
Өнгөрсөн шөнө дөрвөн хүн нас баржээ | ||
Үзсэн: 2542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.