Монголд анх удаа эмэгтэй сагсан бөмбөгийн "Үндэсний Супер Лиг"-ийн тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Тэмцээнийг МҮСБХ зохион байгуулж байгаа бөгөөд анх удаагийн лигийн тэмцээнд зургаан баг оролцохоор болжээ. Өчигдөр болсон тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд үе үеийн шилдэг эмэгтэй тамирчдад хүндэтгэл үзүүлж, алдаршууллаа. Мөн Азийн Наадамд амжилттай оролцож, шилдэг наймд шалгарч чадсан, тамирчдадаа ОУХМ цолыг нь гардуулан өглөө.
"Эмэгтэй Үндэсний Супер Лиг"-ийн тоглолт өнгөрсөн жил "Спрайт Супер Лиг"-т аваргын төлөө тоглож байсан хоёр баг болох "Дорноговь Таван Дохио" болон "Баянгол Фалконс" багуудын халз тоглолтоор эхэлсэн. Нээлтийн тоглолтод "Баянгол Фалконс" багаас Д.Ганзул 22 оноо, Ж.Мөнхсувд 14 оноо, Б.Солонго 7 оноо, 12 самбар, Б.Хос-Эрдэнэ 9 оноо, 8 самбар авчээ. Харин Дорноговь Таван Дохио багаас Г.Баярцэцэг холын зайнаас 6 шидэлтээ хийж, 20 оноо, Г.Золжаргал 13 оноо, 9 самбар, Г.Энхдэлгэр 8 оноо, 10 самбар авсан байна.
Ингэснээр нээлтийн тоглолтод өнгөрсөн жилийн "Спрайт Супер Лиг"-ийн аварга "Баянгол Фалконс" баг 67-56 харьцаатай хожиж, эхний түүхэн хожлыг авлаа. Эмэгтэй Үндэсний Супер Лигийн тэмцээн цаашид 1,3,5 дахь өдрүүдэд 17.00 цагаас СТО-нд явагдана.
БАЯНГОЛ ФАЛКОНС vs ДОРНОГОВЬ ТАВАН ДОХИО – 67:56
Эмэгтэй "супер лиг”-ийн нээлтийн тоглолт боллоо | ||
Үзсэн: 1376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.