Шууд Chart

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 59 хувиар буурчээ

2014-12-03 10:08:46

Төлбөрийн тэнцлийн гол үзүүлэлт болох урсгал тэнцэл энэ оны эхний арван сарын байдлаар 1,107.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнээс үзэхэд, алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар буурсан хэмээн төв банкнаас мэдээлэв. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 142 хувиар буюу 1,723.6 сая ам.доллараар буурч 511.2 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлжээ. Мөн хөрөнгө, санхүүгийн тэнцэл 550.8 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар буюу 462.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гэнэ. Учир нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу 1,028.3 сая ам.доллараар буурснаас болжээ.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 59 хувиар буурчээ  
Үзсэн: 1987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2014-12-03 15:31
мөнгө угааж бсан хөрөнгө оруулалт гэхэд хэцүү юумнууд бсаншдээ дээрэм болж бнауу гэж бодмоор үйл ажилагаа хйиж бсан
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-12-03 12:20
EDIIN ZASAG STEVERSHIJ BAIGAA UZEGDEL.BOHIR MUNGUU UGAAJ BAISAN YUM DAA.

Бидэнтэй нэгдээрэй