![](/uploads/201412/news/thumb/39e8347943be23e3f60035210f2cf39f_x3.jpg)
Хүйтний эрч чангараад ирэхээр тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа иргэдийн хувьд дулаан граж асуудал болдог. Хувьдаа гражгүй иргэдийн хувьд хучлага хэрэглэн автомашиныхаа бүрэн байдлыг хангах нь элбэг.
Харин үүнтэй холбоотойгоор машинаа харуул хамгаалалтгүй орхисноос хучлагаа хулгайд алдагдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж эхэллээ. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүд хулгайлсан хучлагаа бусдад хямд үнээр худалдаж борлуулах явдал ч мөн гарч эхэлсэн тул иргэд та бүхэн бусдын хулгайгаар олж авсан хучлагыг гар дээрээс худалдан авахгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Мөн хулгайн хучлага худалдахыг завдсан иргэдийн талаар дүүрэг хорооны цагдаад мэдээлэл өгч хамтран ажиллахыг анхааруулж байна.
Хучлагаа хулгайчид алдах вий... | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.