Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангитай нэгтгэхээр болжээ. Уул уурхайн аврах алба нь Монгол Улсын нутаг дэвсгэрт уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тос байгалийн хий олборлох, боловсруулах үйлдвэрүүд, ажлын байр нь хортой, хий, тоосны тэсрэх аюултай аж ахуйн нэгж байгууллагуудад гарч болох аливаа аваар ослоос урьдчилан сэргийлэхэд зэрэг үүргийг хүлээсэн мэргэжлийн байгууллага юм. Тиймээс чиг үүргийн хувь төстэй хоёр байгууллагыг нэгтгэх нь зүйтэй хэмээн Засгийн газар өнгөрсөн сард шийдвэрлэсэн юм.
Уул уурхайн аврах албыг "Аврах тусгай анги"-тай нэгтгэлээ | ||
Үзсэн: 2212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.