Шууд Chart

“Сэтгэлийн шувуу” шинэ ном мэндэллээ

2014-12-03 11:37:50

АНУ-ын Лас-Вегас хотод ажиллаж, амьдран уран бүтээлээ туурвигч яруу найрагч Төмөрийн Дашбалдангийн  шинэ  ном  “Сэтгэлийн шувуу” нэртэйгээр уншигчдынхаа гар дээр очлоо. 

Уран зохиолын 80-аад оныхны авьяаслаг төлөөлөгч Т.Дашбалдангийн энэхүү ном “Эрдэнэ тоонотын шүлгүүд”, “Дөрвөн улирал хэмээх сүрэг гурван мөртүүд”, “Лас-Вегасын шүлгүүд”, “Алтанцэцэг тэргүүт дуулиуд”, “Хоёр найраглал” зэрэг бүлгүүдтэй бөгөөд яруу найргийн бүхий л төрөл жанраар бичсэн сүүлийн үеийн уран бүтээлүүдээс нь бүтжээ.
 
“Сэтгэлийн шувуу” номын редактор Соёлын гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаа уг номын өмнөтгөлд “...Жинхэнэ авьяас хэзээ ч зэвэрдэггүй буюу. Хол явж, юм үзэхийнхээ хирээр цараалдаг буюу. Ийнхүү түүний “сэтгэлийн шувуу” уй шаналангаар гэрэлтдэг яруу найрагчийн торгон мэдрэмжийг зууж иржээ...” хэмээн бичсэн байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Сэтгэлийн шувуу” шинэ ном мэндэллээ  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
64.53.138.xxx [64.53.138.xxx] 2014-12-03 15:44
Холын холоос жигүүр цуцаан нисэн очсон "Сэтгэлийн шувуу"- г яруу найрагчид минь хоёр гараа дэлгэн дэвсэн угтаж аваараай. Энэ "Сэтгэлийн шувуу" сайхан мэдээ дуулгаж миний болоод олны сэтгэлийн баярыг дэвжээх болтугай.

Бидэнтэй нэгдээрэй