Шууд Chart

“Төгсгөлгүй” танго балетыг гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал найруулна

2014-12-03 14:28:11

Дуурь бүжгийн эрдмийн театр тоглолтын 52 дахь улиралдаа үндэсний уран бүтээлд түлхүү анхаарч өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд тайзнаа анх удаа тавих гэж байна.

Уг бүтээлийг тавих бэлтгэл ажлын хүрээнд энэ оны тавдугаар сард Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж, 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид нь ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байгаа юм.
 
Мөн ерөнхий зураач ЕНШ СТА Г.Ганбаатар тайз чимэглэлийг хийж, ерөнхий балетмейстер СТА Д.Дашлхагва зөвлөх балетмейстерээр, хувцасны зураач Г.Оюун хувцасны дизайнераар тус тус ажиллаж байгаа юм.  
 
Тус балетыг СТА Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд УДБЭТеатрын гоцлол бүжигчин СТА Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглон, театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Төгсгөлгүй” танго балетыг гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал найруулна  
Үзсэн: 1515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй