УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Засгийн газрыг хамтран байгуулах тухай АН, МАН-ын зөвшилцөл гацаанд орж, завсарлага авсан талаар мэдээлэв. Тэрбээр АН-ынхан 19 сайд, 16 яамтай байх санал оруулсныг МАН-ынхан эсэргүүцэж, МАН-ын зарим гишүүн хурал хаян гарсан хэмээсэн юм. Мөн яам, сайдын тоог нэмэхээр дагаад төсвийн зардал нэмэгдэнэ. Тиймээс МАН-ынхан 13 яам, 16 сайдтай байх, өмнө нь батлагдсан бүтцийг дэмжиж байгаа аж. Гэхдээ 13 яамыг дотор нь өөрчилж, ССАЖЯ-ыг татан буулгаж, чиг үүргийн яамдад хуваах, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамааллын яамтай нэгтгэх саналтай буйгаа илэрхийлэв.
Яамдын тоог УИХ-д суудалтай гишүүдийн тоонд харьцуулан хуваах нь зүйтэй гэж үзсэн намынхаа байр суурийг тэрбээр илэрхийлээд, нарийн тооцвол АН 7.6, МАН 5.7, Шударга ёс эвсэл 2.4 хувийг эзэлж байна. Иймээс АН-д найм, МАН-д зургаа, "Шударга ёс" эвсэлд хоёр сайдын суудал ногдож байгааг онцоллоо. Хоёр намын зөвшилцөх уулзалтын үеэр яамдын тоог нам, эвсэлд хэрхэн хуваарилах талаар яриагүй байгаа аж. Гол нь 1.6 жилийн дараа УИХ-ын сонгууль болно, тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж таарна. МАН-ын бүлгийнхэн ХАА-н салбарт голлон анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
АН, МАН-ын зөвшилцөл гацаанд орж, завсарлага авсан | ||
Үзсэн: 1383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.