Шууд Chart

"Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт болно

2014-12-04 09:06:24

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан энэ оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, Хятад улсын Соёлын яамны хооронд байгуулсан “Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах тухай” протоколын дагуу хоёр орны “Соёлын өдрүүд” харилцан зохион байгуулж байна.

БНХАУ-ын дарга Ши Жин Пин Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотод ажилттай зохион байгуулагдаж, Хятадын соёлын өвийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэн, урлагийн тоглолтоор Монголын үзэгчдэд бэлэг барьсан.

Тэгвэл энэ сарын 5-14-ний өдрүүдэд “Монголын соёлын өдрүүд” Бээжин хотод зохион байгуулагдаж, “Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг толилуулахаар бэлтгээд байгаа ажээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт болно  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй