![](/uploads/201412/news/thumb/313592bf8010a78250ab9855668d6d3f_x3.jpg)
Өчигдөр шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1319 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас барсан мэдээлэл бүртгэгджээ. Мөн булаах гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 21, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг тус тус гарчээ. Харин зам тээврийн хэрэг 15, осол 12 гарч 20 хүн гэмтсэн байна.
Золгүй байдлаар зургаан хүн нас баржээ | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.