Тээврийн хэрэгсэл хуучин цагт бэлтэй хүн л унаж эдлэдэг гэсэн ойлголт байсан бол одоо хүн бүхний хэрэгцээ болоод удаж байна. Харин амьдралынхаа гол хэрэглээ болсон машиныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж байхгүй бол эд зүйлсээрээ хохирох, амь насаа алдах, аваар осолд өртөхөөс эхлээд шатах хүртэл эрсдэлд орох аюултай.
Ялангуяа орон нутгийн замд гарахдаа масло тосноос эхлээд эд ангийг нь ч сайтар шалгахгүй, яарч гарснаар ийм байдалд хүрэх юм. 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт "Toyota spacio" маркийн автомашин шатсан хэрэг гарч, энэхүү үйл явдлыг бид газар дээрээс нь сурвалжилан та бүхэндээ сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Хүний амь нас эрсдээгүй ч, амьдралаа залгуулдаг гол хэрэглээ болсон тээврийн хэрэгсэл нь дахин ашиглах, засаж сэлбэх ямар ч боломжгүй болтлоо шатсан юм. Яарвал даарна гэж үг байдаг. Та яаж ч яарсан машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж аян замдаа ая тухтай аялаарай.
Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид 2014 есдүгээр сараас арванэгдүгээр сарын хооронд нийт 17 удаагийн үйлдлээр Тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг нь хагалан дотроос нь эд зүйлийг нь хулгайлдаг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Гэмт этгээдүүд удаа дараагийн энэ үйлдлээрээ олон иргэдийг эд зүйлсээр нь хохироогоод байна.
Тээврийн хэрэгсэл эзэмшдэг иргэд та бүхэн машинаа зориулалтын харуул хамгаалалттай зогсоол талбайд байрлуулах зайлшгүй шаардлагатай. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан машины хучлага бас алдагдах тохиолдол ч мөн цөөнгүй бүртгэгдэж байгаа тул хучлагаа гинжлэх, дугаар тавих, түгжих, машинаа дохиоллын систем байрлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бол хулгайн гэмт хэргээс сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Өнөөдрийн сэрэмжлүүлэг | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.