Арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин тэргүүн нүүртээ “Зогсохгүй эргүүлэг”, “Өвөлжилтийн бэлтгэлийг 90 хувь хангажээ”, “Оюутолгойн баяжуулах үйлдвэрт гал гарлаа”, “Ширэн бээлийтнүүд ОХУ-ыг зорилоо”, “Монгол хүүхдүүд Азийн наадамд түрүүлжээ”, “Э.Цэндсүрэн: Би бол жижигхэн горхи” гэх мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас та “Ч.Энхболд: “Өдрийн сонин”-д манай компанийн тухай нийтлэл гарсны дараа санаанд багтамгүй их захиалга ирлээ”, “Жавар жанжин жар хонодог гэдэг дээ”, “Засгийн газарт нь гадаадын иргэд сайдаар ажиллана”, “Өмнөд Солонгост тамхины үнийг 80 хувиар нэмнэ”, “Төрийн албан хаагчдын тансаг харшийг Чингэлтэй дүүргийнхний эмнэлэг болгоё гэв”, “Д.Ганбат: Шинэ Засгийн газар торгуулийн суман шиг ажиллах ёстой” зэрэг мэдээллийг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Эрүүл мэндийн яам хүнд суртлаараа гурван жил манлайллаа”, “Н.Номтойбаяр: Бүлэг, фракцид зориулж албан тушаал үйлдвэрлэж болохгүй”, “Н.Мөнгөнчимэг: Дийлэнх нутгаар цасгүй байна”, “Г.Баярсайхан: Олон яамтай байвал ажил сайн явна гэсэн хууль хаана ч байхгүй” гэсэн гарчигтай ярилцлага, мэдээлэл нийтлэгджээ.
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа “Ж.Занаа: Хийх гээд чадахгүй, арга барахдаа та нар нэгдээч гэж гуйж байна”, “Хүчний байгууллагын шинэхэн дарга нар салбараа бужигнуулж эхэллээ”, “Х.Хишигжаргал: Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр олон асуудлыг тэнцвэртэй шийдвэрлэдэг болно”, “Сүүлийн 20 жилд авч байгаагүй ургац хураажээ” гэсэн мэдээлэл нийтлэжээ.
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаарт “Х.Тэмүүжин ноцтой баримт дэлгэлээ”, “Засгийн газар 19 сайдтай ажиллах төсөл өргөн барилаа”, “Ц.Дэмбэрэл: ШУА-д ардчилал хэрэгтэй”, “Гар утсаар эрүүл мэндээ хянах боломжтой болно”, “Зоогийн газарт роботууд үйлчилнэ” гэсэн ярилцлага, мэдээлэл нийтлэсэн байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас та “Ирэх онд монголд болох тэмцээнийг баталжээ”, “Анх Дани улсад итгэмжлэх жуухаа өргөн барьж байжээ”, “Ж.Баярмагнай: Агаарын бохирдол өглөө, оройд огцом нэмэгддэг”, “О.Оюун-Эрдэнэ: Агаарын бохирдлоос болж ротын хүүхдүүд дархлаа султай болж байна” гэсэн гарчигтай ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.