Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс онцгой байдлын ахлах ахлагч Б.Батбилэг дүүргийн соёлын ордонд 79 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх хичээл заалаа. Мөн энэ үеэр гамшиг тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах арга зам, гэр орон сууцны гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг олон талт сургалт зохион байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд дээрхи хичээл сургалтыг зохион явуулснаар гамшиг, гал түймрийн талаар анхан шатны ойлголт авч, гэр орон сууцандаа галын аюулгүй байдлыг хэрхэн хангах, гал түймэр гарсан үед иргэд ямар арга хэмжээ авч өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар анхан шатны мэдлэгтэй болсон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сургалт явуулав | ||
Үзсэн: 1175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.