Шууд Chart

Төслийн зуух нийлүүлэх ажил эхэлнэ

2013-08-09 09:23:40

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээнд байгаа. Хорт утаанаас болж ургийн гажигтай хүүхэд ихээр төрөх болсныг анагаахын салбарынхан анхааруулсаар байгаа юм. Иймд Засгийн газраас утаатай тэмцэх бодлогын хүрээнд шат дараалалтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд удаж байна.Нэн түрүүнд гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн шаталттай  зуухаар хангаж байгаа билээ. Харин энэ жилийн хувьд төслийн зуух нийлүүлэх ажилд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд өргөн хүрээтэй оролцохоор болжээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Төслийн зуух нийлүүлэх ажил эхэлнэ  
Үзсэн: 3096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй