Уулчин, зохиолч, чөлөөт гэрэл зурагчин, баримтат кино бүтээлч Али Насух Махруки гэрэл зургийн үзэсгэлэнгээ өчигдөр Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.
Али Насух Махруки нь Туркийн “Эрэн хайх ажиллагаа” (AKUT) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд анх 1996 онд ууланд төөрөөд 14 хоносон хоёр залууг аварснаар төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулжээ. 150 гишүүн, 1000 гаруй сайн дурынхныг эгнээндээ нэгтгэж чадсан төрийн бус байгууллага нь байгуулагдсан цагаасаа хойш 852 хүний амийг аварсан байна.
Али Насух Махруки Үндэсний Аюулгүй байдлын академийг төгссөн. Тэрбээр уул, усанд шумбалт, хаданд авиралт, мото болон унадаг дугуйн спортын мэргэжлийн тамирчин гэнэ.
“Мотоциклоор Монголд Аялсан нь” гэрэл зургийн үзэсгэлэн нь хоёр удаа буюу энэ сарын 2-5-ны хооронд Урчуудын эвлэлд, 8-12-ны өдрүүдэд Хаан банкны “Улаан гэр” галерейд дэлгэгдэх юм.
“Мотоциклоор Монголд Аялсан нь” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.