Шууд Chart

Засгийн газрын бүтцийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2014-12-04 11:27:15

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өглөө хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байсан. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан юм.
 
 
 
Нийтэлсэн: Д.Мягмардорж

Засгийн газрын бүтцийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо   
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй