Шууд Chart

“Шинэ жил”-ийн шилдэг аялгуу эгшиглэнэ

2014-12-04 12:37:23

Шинэ жилийн баярыг тохиолдуулан  Монгол Улсын Морин хуурын чуулга “The SOUND of WINTER” нэртэй шинэ жилийн сонгодог гайхамшигт хөгжмүүдийн тоглолтоо монгол түмэндээ толилуулахаар бэлтгэлээ базааж байна.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Тeатрын тайзнаа энэ сарын 17-ны өдөр тоглогдох энэхүү тоглолтонд П.И.Чайковский, Д.Д.Шостакович, Ф.Шопен, А.И.Хачатурян зэрэг XVIII - XIX зууны үеийн нэрт хөгжмийн зохиолчдын вальсууд, шедеврүүд эгшиглэхээс гадна европ төдийгүй Азийн ард түмний сонсох дуртай орчин үеийн шинэлэг бүтээлүүд эгшиглэх юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Шинэ жил”-ийн шилдэг аялгуу эгшиглэнэ  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй