Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт шалгалтуудын дүнгээ өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Тус газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран гар утас нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди төв”, “Монтел” ХХК, “Дархан жонон” ХХК, “Түгээмэл” ХХК, “Ди Би Ди” ХХК-иудын гар утасны худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар дараах ноцтой зөрчил түгээмэл илэрчээ. Тухайлбал, гар утасны худалдаа эрхлэгчдийн худалдаалж буй гар утасны гарал үүсэл тодорхойгүй, урьд нь ашиглаж байсан гар утсыг шинэ утас гэж мэдээлж худалдаалдаг байсан. Мөн баталгааны хуудас нь хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй байсан нь илэрчээ. Дээрх зөрчлүүдийг арилгуулах зорилгоор гар утас худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж ажиллажээ.
Хуучин гар утсыг шинэ хэмээн худалдаж байжээ | ||
Үзсэн: 1453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.