Шууд Chart

Нотариатын үйлчилгээ илүү хөлс авч байна

2014-12-04 13:12:01

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нотариатчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг тогтоосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 123 тоот тушаалд өвлөх эрх, гэрээслэл гэрчлэхэд үнийн дүнгийн 1 хувиар үйлчилгээний хөлс авахаар заасан байдаг. Гэтэл нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээс өндөр үнэ тогтоож, түүний 1 хувиар нотариатын үйлчилгээний хөлс авсан зөрчил илэрчээ. Өвлөх эрх гэрчлэхдээ өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээр эсхүл өвлөгчийн тогтоосон үнэлгээр тооцож авахыг Монголын нотариатчдын танхимд үүрэг болгож, зөрчил арилгуулж ажилласан байна.

 
Нийтэлсэн: Д.Мягмардорж

Нотариатын үйлчилгээ илүү хөлс авч байна  
Үзсэн: 1804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй