Шууд Chart

Жолооны дамжааны 73 багш шалгалтад бүдэрчээ

2014-12-04 13:21:41

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, ЦЕГ-ын Лицензийн төв хамтран жолоо дамжаануудын үйл ажиллагааг аттестатчилах хяналт шалгалтын хийсэн. Шалгалтад нийслэлийн есөн дүүрэг орон нутагт Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад хамрагджээ. Үүнд нийт 136 авто сургууль, 1557 дүрмийн болон жолоодлогын дадлагын багш, 1284 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 1484 дүрмийн болон жолоодлогын дадлагын багш, 1214 тээврийн хэрэгсэл аттестатчиллын шалгалтад тэнцэж цаашид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон. Үлдсэн 70 тээврийн хэрэгсэл, 73 дүрмийн болон жолоодлогын дадлагын багш шалгалтад тэнцээгүй тул хасагдав.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Жолооны дамжааны 73 багш шалгалтад бүдэрчээ   
Үзсэн: 1668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-12-04 14:13
ер нь тэгээд дүрэм заадаг юм уу доо

Бидэнтэй нэгдээрэй