Шууд Chart

Хүмүүжигчийн хүүхдүүдэд бэлэг барив

2014-12-04 14:09:21

Хорих 405 дугаар анги буюу гянданд ял эдэлж буй хүмүүжигчийн хүүхдүүдэд тусламж үзүүллээ.  Тус хорих ангийн нийгмийн ажлын албанаас санаачлан “Монголын залуучуудын холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд хамтран хүмүүжигч "Ц"-ийн 10-16 насны хоёр хүүхдэд сургалтын эрхийн бичиг, хичээлийн хэрэгсэл, дотуур хувцас, бясалгалын хичээлд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, зэргийг бэлэглэснийг Монголын залуучуудын холбоон дээр гардуулж өглөө. Ам бүл олонтой нагац эгчийнхээ гэрт амьдардаг сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжгүй тус хүүхдүүд дээрх бэлэг, эрхийн бичгүүд оюуны хөрөнгө оруулалт болж, их урам зориг өгсөнд ихэд талархан хариуд нь эх орондоо хэрэгтэй сайн хүн болж өсч хүмүүжихээ амласан юм. Мөн үр хүүхдэд нь сэтгэлийн илч дулаан өгч, оюунд нь бэлэг барьж, өвлийн хүйтэнд дулаан хувцас бэлэглэсэнд хүмүүжигч "Ц" төдийгүй бусад хүмүүжигчдийн сэтгэл дулаацсаныг тэд хэлжээ.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Хүмүүжигчийн хүүхдүүдэд бэлэг барив   
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй