Шууд Chart

Металл "иддэг" ургамал олджээ

2014-12-04 14:39:44

Эрдэмтэн судлаачид Филиппин Улсын Edwino Fernando их сургууль болон Мельбурны их сургуулийн доктор Augustine Doronila нар металл "иддэг" ургамлын шинэ төрөл зүйлийг олж илрүүлжээ.

Энэ нь металлын өндөр концентрацитай хөрсөнд ургах чадвартай “hyperaccumulators” гэх ургамлын бүлэгт хамаарах шинэ төрөл зүйл юм.

Энэ ургамал бусад төрөл зүйлээ бодвол 1000 дахин никелийг шингээх чадвартай гэнэ. “Hyperaccumulators”  ургамлын бүлэгт үүнээс гадна 300 мянга гаруй төрөл зүйл байдаг байна.
 
Металл иддэг ургамал нь Филиппин улсын баруун хойд хэсэгт “Luzon” гэх газарт ургадаг байна. Энэ ургамал найман метр хүртэл өндөр ургадаг халуун орны ойд ургадаг бутлаг ургамал юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Металл "иддэг" ургамал олджээ  
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2014-12-04 14:56
Цацраг идэвхит бодис идэж устгадаг ургамалыг олж олноор тариалах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй