Шууд Chart

С.Жавхлан шинэ жилийн баяраас татгалзлаа

2014-12-05 08:58:42

Үндэсний гэсэн бүхнээ хайрлах сэтгэлээр гэрэлтэж явдаг МУГЖ, дуучин С.Жавхлан хямрал нүүрлээд байгаа өнөөгийн хүнд үед баяр тэмдэглэж мөнгөө дэмий зүйлд зарахгүй байхыг уриаллаа.

Тэрбээр энэ жил ямар ч Шинэ жилийн хүлээн авалтад оролцохгүй, халтуур хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин хандивын тоглолт хийж олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн иргэдэд өгөхөөр болсон гэнэ. Увс аймгийн төвд 390-ээд өрх “Идэх хоолгүй байна” гэсэн судалгаа гарч, аймаг орон нутаг нь хүнсний талон олгох маягаар аргацааж байгаа юм байна.

С.Жавхлан “Зарим нь идэх хоолгүй байхад Шинэ жилийн баяр тэмдэглэж хэрэггүй зүйлд хөрөнгө зарцуулахаас энэ жилдээ татгалзах хэрэгтэй. Монголын хямрал баяраас баярт явчихаад байна.
 
“Гацуурын баяр” гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзацгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна” гэсэн юм. Мөн тэрбээр энэ сарын 12-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Монгол өлсөх учиргүй” нэртэй хандивын тоглолт хийхээр болсон тухайгаа мэдэгдлээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

С.Жавхлан шинэ жилийн баяраас татгалзлаа   
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй