Арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин тэргүүн нүүртээ “Цирк баар боллоо”, “Хөшигний ардах сайдын марафон”, “ЦЕГ-ын шинэ дарга газар, хэлтсийн дарга нараа томиллоо”, “Манай Л.Ганчимэгийн бүтээл тэргүүллээ”, “40 мянгатад дахин гал гарлаа”, “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй гурван жил болжээ” гэх мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас та “Монголын өдөр тутмын сонины холбоонд талархлаа”, “С.Эрдэнэ: Бид биенээ дэгээдэж суухын оронд, хамтраад хямралын ард гарах хэрэгтэй”, “Б.Отгонбат: Эдийн засгийн хямралтай яг энэ мөчид Тайваньд үнэгүй сургаад өгье гэж байгаа юм”, “Б.Батзориг: Монгол төр хүнээ хамгаалахад мөнгөө хэмнэвэл эрх зүйн шинэтгэл, ардчилал, хүний эрх ярих хэрэггүй” зэрэг ярилцлагыг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “М.Батсуурь: Газрын болон ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн гэсэн маргаан их байна”, “Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ”, “Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана”, “Энэ онд камераар нийт 169 мянга 635 зөрчил илрүүлжээ” гэсэн гарчигтай ярилцлага, мэдээлэл нийтлэгджээ.
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа “Ц.Оюунбаатар: Эвслийнхэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх байсан юм”, “Бүх цаг үеийн хамгийн баян дуучдыг нэрлэлээ”, “Хавдрын эсрэг аянд нэгдэцгээлээ”, “Нүд баясаж, сэтгэл сэргэнэ”, “Жокерын дүрд Жаред Лето тоглоно” гэсэн мэдээлэл нийтлэжээ.
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаарт “Утаагүй зуух аваагүй өрхийг дахин бүртгэнэ”, “С.Энх-Амар: Хувьсгалыг дотроос нь мэдэрч бичих ёстой”, “Түрийвчний төрд теором хэрэгггүй”, “Ирина Пантаева: Моголын загварын ертөнцийг дэлхийд таниулахыг хүссэн”, “Г.Энхтүвшин: А.Ганчимэг бид хоёр тусдаа байгаа”, “Д.Дагвадорж: Хүүхдийн эмнэлэг барьж өгнө” гэсэн ярилцлага, мэдээлэл нийтлэсэн байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас та “Зөвшөөрөлгүй салют ашиглавал хариуцлага тооцно”, “Хуучин утсыг шинэ болгож зардаг байжээ”, “Төрийн албан хаагчдын цалингийн 10 хувийг автоматаар суутгаж эхэлжээ”, “Д.Баярболд: Үр хөндөлт хийлгэсэн 86 эмэгтэйн 63 нь “Нарантуул”-аас үр зулбуулах эм авсан байсан” гэсэн гарчигтай ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.