Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1740 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 56 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар есөн хүн нас баржээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 26, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг хоёр, залилан мэхлэх гэмт хэрэг нэг тус тус гарчээ. Харин зам тээврийн хэрэг найм, осол 21 гарч найман хүн гэмтсэн байна.
Өчигдөр золгүй байдлаар ес, гэмт хэргийн улмаас нэг хүн нас баржээ | ||
Үзсэн: 1897 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.