![](/uploads/201412/news/thumb/140f3868457982f92dbb355ee83965ab_x3.jpg)
Япон улсын Сурагчдын лигт сагсан бөмбөг тоглон, тэтгэлэгтэйгээр суралцаж буй Ариунболдын Ананд энэ улиралд "Ямагата Ничидай" сургуулийн эсрэг хийх тоглолтын үеэр 45 оноо авчээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард Япон улсыг зорин "Хагуро" дунд сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн орсон юм. Тус сургуулийн нэрийн өмнөөс Японы сурагчдын лигт 28 оноо, 17.5 самбар авч, 9 оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтийг дунджилан, баг нь Ямагатай хотын "ТОP 3" сургуулийн нэгээр шалгаран шуугиулж байна.
Ариунболдын Ананд "TLG13" клубын өсвөрийн багаас сагсан бөмбөгийн гараагаа эхлэн өсвөр үеийн УАШТ-ний "Шилдэг тоглогч"-оор хэдэнтээ шалгарч байсан юм. Мөн 2013 оны Сагсан бөмбөгчдийн шинэ жилийн баяраар "Оны шилдэг өсвөрийн тамирчин"-аар шалгарч байсан юм.
Монгол хүү Японы сурагчдын лигт 45 оноо авчээ | ||
Үзсэн: 1497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.