Шууд Chart

Якуттай хамтарч ажиллах санамж бичгийг үзэглэв

2014-12-05 16:36:23

Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Хөдөө аж ахуйн, хүнсний бодлогын яамтай хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэгт зурсан байна.

Энэхүү Санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Саха (Якут) Улсад бод малын түүхий эд, арьс шир, эсгий, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боллоо. Мөн үслэг амьтадын аж ахуй болон цаа бугын аж ахуйн салбар дахь туршлага солилцох боломжийг эрэлхийлэх, тус улсаас цаа буга оронд нь сарлаг солилцох боломжийг судлах, хоёр орны хооронд хөдөө аж ахуйн аялал жуулчлалын шинэ чиглэл бий болгох хөдөө аж ахуйн мэргэжилтэн солилцох, харилцан туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах зэргийг тусгажээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Якуттай хамтарч ажиллах санамж бичгийг үзэглэв  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй