Шууд Chart

Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо

2014-12-05 17:20:20

Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 1-4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Зөвлөгөөнөөр энэ оны ажлаа дүгнэж, ирэх оны зорилт, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон байна. Мөн ХХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар өөрсдийн чиглэлээр 2014 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, “Хил хамгаалах албаны үйл ажиллагааны бэлэн байдлын журам”, “Эрүүл чийрэг хилчин” хөтөлбөр, “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”, “Буудлагын талбайн заавар”-ыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, ”Хүний нөөцийн шинэчлэл, албан хаагчдын нийгмийн хамгаалал”, “Монгол Улсын хилийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, зарим хууль тогтоомжийн хэрэгжилт, хилийн гадаад, дотоод цагийн байдал, дүгнэлт, анхаарах асуудлууд, хилийн боомтын албаны үйл ажиллагаанд анхаарах асуудал, байгууллагын нууц хадгалалт хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал, анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

Хилийн отряд ангиудын энэ оны ажил, менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд өмнөд хилийн ангиудаас хилийн 0214, хойд хилийн ангиудаас хилийн 0287, Төвийн бүсийн ангиудаас хилийн 0303 дугаар тусгай салбар тэргүүлж, дэд байранд хилийн 0286, 0132 дугаар ангиуд бусдыгаа хошуучилжээ.Хилчид 2015 онд “Сургалт, бэлтгэлийг эрчимжүүлж, бие бүрэлдэхүүний албаны ур чадварыг дээшлүүлнэ” гэсэн зорилт тавин ажиллахаар болжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 3454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй